Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төрийн түшээд, хүндтэй зочид тухалж, наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж цэцэг хуар шиг алаглан байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд залсны дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга баяр наадмыг нээж, Монгол түмэндээ хандаж үг хэллээ.
Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт зочдоо. Наадамчин олныхоо амрыг айлтган мэндчилж байна. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой болж байна. Баяр наадмын энэ өдөр ч бид хийж, хэрэгжүүлэх ажлаа дурьдаж байх нь зүйтэй гэж бодож байна. Өрийн асуудлыг шийдвэрлэхэд би анхаарлаа хандуулж байгаагаа наадмын энэ индрээс зориуд Та бүхэндээ дурьдаж байна. Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ. Сайхан наадацгаагаарай.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна