Монгол Улсын ТАВ дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ яг одоо Төрийн ордны Их танхимд болж байна.
Тангараг өргөх ёслолыг MNB-ийн ШУУД эфирээс хүргэж байна.
ШУУД ҮЗЭХ:
Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн хэлэв.
Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өглөө.
Иргэдийн төлөөлөл "Түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн тийм сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү" гэв.
Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад сүү өргөж, баяр хүргэв.
Тэрбээр "Элэг нэгт ахан дүүсээ, УИХ-ын эрхэм гишүүд, хүндэт зочид хатагтай ноёдоо.
Миний бие иргэдийн итгэлийг хүлээж Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө.
Би Ерөнхийлөгчийн албыг чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.
Итгэл өгч, мөрийн хөтөлбөрийг маань дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье.
Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна.
Шийдлээ хүлээсэн олон сорилтууд эх оронч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийг шаардаж байна.
Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа тангараглаж байна.
УИХ-ын эрхэм гишүүдээ, нэн тэргүүнд би иргэдийг ядуурлаас аврах, ажилгүйдлээс гаргахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ.
Монголчууд аа, ахан дүүсээ. Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна.
Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэлийн бодлогыг дэмжихгүй.
Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.
Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна".
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна