Хэлбэр загвар муутай, бөөгнөрч шавааралдсан, эсвэл зам гарч хаасан олон ТҮЦ-нүүдийг байсаар л байна. Үе үеийн хотын дарга нар үүнийг зохицуулах гээд чаддаггүй нь гайхалтай. Зохицуулах гэсэн бүхий л ажиллагаа нь эцэстээ бөөн хэрүүл маргаан, мөнгө хийх гэсэн ажиллагаа болоод дуусдаг. Э.Бат-Үүлийн үед ч ингэж дампуурсан, С.Батболдын үед ч бас иймэрхүү байдалтай нурж байна. Хотын удирдлага хэлбэр хийц сайтай, эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангасан гоё ТҮЦ-ийн тухай ярьдаг. Үүн дээр нь “зөөврийн бие засах суултуур бүхий ариуйн цэврийн өрөөтэй байх” гэсэн шаардлага тавьдаг нь уг нь зөв юм. Баталсан журмаар ариун цэврийн өрөө нь ашиглах цэвэр ус, үнэр дарагч бохир нөөцлөх 10-аас доошгүй савтай байх ёстой гэнэ. Дээр нь зөвхөн батлагдсан байршилд байрлуулахаар хатуу заасан ч энэ бүх гоё шаардлага доод шатанд хүрэхдээ бүрэн алдагдаж хачин замбараагүй ажил болж хувирдаг. ТҮЦ-ийн байршлыг нь хотын Ерөнхий менежер баталдаг. Ерөнхий менежерийн баталсан байршилд дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл/ХҮЗЗ/ давхардуулан байршил олгож бөөгнөрсөн цуварсан ТҮЦ-нүүд хэвээрээ л үлддэг. Үүний хажуугаар батлагдсан загварын ТҮЦ шахах гэж том ажиллагаа бий. Өмнөх Засаг даргын үед энэ ажилд Д.Мөнхбат захиралтай “КИГ” гэдэг компани эзэн суусан. 2013 онд компаний захирал нийслэлийн Засаг даргад ТҮЦ нийлүүлэх хүсэлт гаргажээ. Албан ёсны хариу ирээгүй байхад даргын гарын үсгийг ашиглан иргэдтэй ТҮЦ нийлүүлэх гэрээ байгуулж мөнгийг нь авч эхэлжээ. Энэ тухай хэл ам хотын удирдлагад хүрэхэд А/130 тоот захирамж гарч “КИГ” компаний хууль бус үйл ажилагааг таслан зогсоохыг үүрэгдсэн байна. Гайхалтай нь хотын Захирагчийн ажлын алба даргынхаа энэ үүргийг биелүүлсэнгүй. Харин ч “КИГ” компаний боловсруулсан ТҮЦ-ний загварыг “журмын шаардлага хангасан” хэмээн дэмжиж энэ компанитай хамтран ажиллах чиглэлийг дүүргүүдийн ХҮЗЗ-д өгчээ. Д.Мөнхбат захирал зоригтой ажилласны шалтгаан нь энэ байжээ. Ганцхан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар л “КИГ” компаний загварыг “зөөврийн бие засах суултуур бүхий ариун цэврийн өрөөтэй байх” гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн батлахаас татгалзжээ. Гэсэн ч Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтэс шахсаар байгаад батлуулжээ. Ингээд 2015 онд “ялалт” байгуулсан “КИГ”-д есөн дүүргийн ХҮЗЗ-д тус компанитай хамтран ажиллах үүрэг өгсөн тухай мэдэгдээд хотын А.Б бүсэд байгаа хуучин ТҮЦ-нүүдийг сольж нэгдсэн загвард оруулж жигдрүүлэх ажлыг зохион байгуулах зөвшөөрөл өгчээ. Харин өдгөө хоёр жил өнгөрөөд байхад хотын Захирагчийн алба нь тус компаниас нийлүүлсэн ТҮЦ-ны тоогүй харин ч мөнгөө өгөөд алдсан иргэдийн 169 сая төгрөгний хохирлын мэдээтэй л сууж байна. Шалгалтаар “КИГ” компаниар ТҮЦ хийлгэсэн иргэд чанаргүй гэх гомдлыг бүгд шахуу гаргасан байна. 10 сая төгрөг төлсөн иргэний ТҮЦ-ний ханыг нимгэн хийснээс зүсэж ороод л эд барааг нь хулгайлсан гэнэ. Бөхийн өргөөний орчим болон баруун 4 замын хавьд байрладаг 12м2 хэмжээтэй хоёр ТҮЦ-ийг сонгон авч үнэлүүлэхэд 4,3-7,5 сая төгрөг гэж гарчээ. Гэтэл “КИГ” нь иргэдэд 15-26 саяар үнэлэн нийлүүлж байсан байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана