Өөрийгөө тэрбумтан өмгөөлөгч хэмээн өөрийн найзаараа бичүүлэн, найзынхаа сайтад улсад хамгийн их татвар төлсөн хүн хэмээн гаргуулсан өмгөөлөгч Г.Батбаярын талаарх “хачирхалтай” баримтуудыг яруу найрагч, сэтгүүлч Б.Галсансүх дэлгэсээр байгаа. Нэг хэсэг телевизийн камерын өмнө байнга гарч, хэрэг өмгөөлж байгаа нэрээр “бусдад ял тулгах шахуу” юм ярьж суудаг байсан Г.Батбаяр ингэж суудаг байсан нь цаана учиртай байсан бололтой. Сэтгүүлч Галсансүхийн дэлгэсэн баримтаар бол мань эр гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компаниас өмгөөллийн хөлс нэрээр 430 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 1.190.000.000 төгрөг авсан байна.
Энэ бүхний дараа өмгөөлөгч гэх Г.Батбаярын зурагтаар яриад байдаг байсны учир тайлагдаж байгаа бололтой. Учир нь түүний зурагтаар олон удаа ярьдаг нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийнханд түүнийг “шилдэг, нэрд гарсан, сайн өмгөөлөгч гэж ойлгуулах ёстой тактикийн төлөвлөгөө байсан гэж хардахад хүргэж байна. Ямартай ч мөнгө, эрх мэдлийн төлөө өмнө нь цагдаагийн хурандаа нэгэн найзыгаа “худалдсан” гэж хэлж болох Г.Батбаяр энэ удаа асар их мөнгөний төлөө эх орныхоо баялаг, газар шороог ч гаднынханд найр тавин өгөхөөр ажиллаж байна юм биш биз гэж хардахад хүргэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө авсан Г.Батбаярын үйлдлийг хууль хяналтын байгууллага, АТГ, ТЕГ шалгаад үзэхэд гэмгүй биз.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна