Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг уламжлалтай билээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардуулав.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
-Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн
-“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл
-Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун
-Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ
-Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа
-Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа
-Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд
-Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун
-Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж
-Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа
-“Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ:
-“Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэв.
Эх сурвалж: Medee.MN


Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна