“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа тэрбээр хошин урлагийн уран бүтээлчдийн урилгаар шоу тоглолтод хүртэл оролцож явсан. “Азийн супер модель” өргөмжлөлт мисс бүсгүйн хувьд, “Монгол модель” агентлагийн урдаа барьдаг загвар өмсөгчийн нэг гэгддэг юм билээ. Н.Ану мисс, топ модель гэх нэр хүндтэй өргөмжлөлийг чухам ямар хүн хүртэх ёстой талаар өөрийн үзэл бодлыг хуваалцжээ.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичиж “Гоёл” наадмаас “Топ модель” цол тэмдгийг авсан хүнийг л “Топ” хэмээдэг бол, "Miss Mongolia" болон "Miss World Mongolia" тэмцээний тэргүүн миссийн титмийг авсан хүнийг л “Мисс” хэмээдэг баймаар юм. Мисс, модель, фото модель, шинээр төрөн гарч буй загвар өмсөгчдийг манай хэвлэлийнхэн ялгаж сурмаар юм даа. Гадаадад зохиогдсон ямар ч хамаагүй мисс, моделийн тэмцээнд зүгээр нэг оролцоод ирэхээр нь л “Мисс, энэ тэр” гээд явчих юм. Ядаж л нүцгэн зураг татуулж байгаа хүмүүсийг битгий “Мисс” гэж нэрлээч. Харамсаж байна. Хайран сайхан хүч хөдөлмөр, зүтгэл минь” хэмээн бухимдаад авчээ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй