Өмнөд Солонгос улсад Хууль бус иргэдэд мэдэгдэх нь: Сайн дураар эх орон руу буцсан тохиолдолд хууль бус байсан ч визтэй болох боломж нээгдэж байна. Өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас 12 сар хүртэл сайн дураар нутаг буцсан иргэдэд визтэй болох боломжийг олгосон билээ. Энэ жилийн хувьд ч уг арга хэмжээг зохион байгуулж байна.
Хугацаа: 7 дугаар сарын 10- 10 дугаар сарын 10 хүртэл /3сарын турш/
1. Хууль бусаар 5 жилээс доош оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрх олгоно. Хууль зүйн яамнаас хууль бусаар Солонгос улсад оршин сууж байгаа гадаад иргэдэд 5 жилээс доош хугацаатай амьдарсан бол дахин хилээр нэвтрэх эрхийг олгоно.
2. Хууль бусаар 5 жилээс дээш оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрхийг 1 жилээр хязгаарлана. Ганцхан хуурамчаар бичиг баримт үйлдсэн, гадаад паспорт хуурамчаар үйлдэж хил нэвтэрсэн хүмүүст хамааралгүй болно.
Анхаарах зүйл: Хууль бусаар оршин суугч сайн дураар гаралгүй гадаад иргэдийг хариуцах байцаагчдад баригдсан тохиолдолд 5 жил хилээр нэвтрэх эрхгүй болно
Иймээс оршин суугч Та сайн дураар Монгол руу буцан визтэй зорчихыг хүсье.
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ