Ойрын өдрүүдэд хэт их халсны улмаас тал хээрийн амьтад тэр дундаа зээр хатаж, харангадан үхэх явдал их гарч байгаа юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хэдхэн хоногийн хугацаанд 3000 орчим цагаан зээр хатаж үхжээ. Тиймээс сумын байгаль хамгаалагчийн зүгээс эхний ээлжинд малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг уриалсан байна.
Энэ талаар Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Ганбулган хэлэхдээ “Манай суманд зургаа, долдугаар сард зээрийн нүүдэл харьцангуй бага байдаг. Харин энэ жил хаа сайгүй хур бороо багатай, хуурайшилт ихтэй холбоотойгоор дамжин өнгөрөх, нутаглах нь их байна. Зээрийн сүрэг худаг устай газрыг бараадан, сүүлдээ айлын хот руу хүртэл гүйж очдог болсон. Нэг үгээр хэлбэл усгүйдэж хатсандаа хүн амьтанаас үргэхээ больж, эцэж сульдсан гэсэн үг.
Сумын төвөөс 30 хүрэхгүй километр яваад маш их үхсэн зээртэй таарч байна. Мөн ширгэсэн цол, нуурын шаварт шигдэж үхсэн тохиолдол ч элбэг байна. Зөвхөн манай суманд гэхэд ойролцоогоор 3000 орчим зээр үхээд байна. Бид хөрөнгө мөнгөгүйн улмаас эдгээр үхсэн зээрийн сэг зэмийг бүрэн устгалд оруулж чадахгүй байна. Энэ байдалд даруй арга хэмжээ авахгүй бол халдварт өвчин тархах эрсдэлтэй. Одоогоор зам дагуу, айлын хотонд ойр үхсэн зээрийг сэгийг зайлуулах, энгийн аргаар малчидтай хамтран устгаж байна. Цаашид бид хиймэл нуур, цөөрөм байгуулах ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэжээ.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй