А.Цогцэцэгийн тушаалаар сурталчигаанд явж байсан эмч нар осолд оржээ


Өнгөрөгч бямба гарагт Өвөрхангай - Улаанбаатарын чиглэлд Гэмтлийн эмнэлгийн эмч нарын зорчиж явсан "УБН 8979" улсын дугаартай приус машин Элсэн тасархайгаас 10 гаруй км-ийн зайд зорчигч тээврийн автобустай мөргөлдөж осолджээ. Ослын улмаас Гэмтлийн эмнэлгийн 6 ажилтан хүнд гэмтэл авсан бөгөөд осол гарснаас хойш хоёр цаг гучин минутын дараа ОБЕГ-ын аврагчид болон ГССҮТ-ийн шуурхай баг Улаанбаатар хотоос ослын газарт очиж ажиллажээ. 

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж салбарынхаа ажилтнуудыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хийхийг үүрэг болгон тал тал тийш явуулсан нь энэ мэт харамсалтай осол гарах үүдэл болсон хэмээн эх сурвалжийн зүгээс мэдээллэж байгаа юм.

 

PAPARATSI.MN