Голуудын ус үерийн түвшнээс даваад байгаа аж. Тодруулбал энэ оны 6 дугаар сарын 30-ны 08 цагийн мэдээгээр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын усны түвшин 345 см буюу үерийн түвшнээс 5см‑ээр, Мянгад сумын Ховд голын усны түвшин 253 см буюу үерийн аюултай түвшнээс 13см‑ээр, Булган сумын Булган голын усны түвшин 335см буюу үерийн түвшнээс 5см‑ээр, Манхан сумын Төгрөг голын усны түвшин 471см буюу үерийн түвшнээс 31см‑ээр тус тус давж үерлэж байна. Ийм учраас аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс эдгээр голын эрэгэ дагуу нутаглаж буй ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, аялал зугаалга зохион байгуулахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын усанд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
PAPARATSI.MN
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ