МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сая мэдээлэл хийсэн юм. Ард иргэдийг аль нэг МАНАН-г бус цагаан сонголт хийх нь зөв хэмээжээ. Тэрээр "Авлигач Оффшорчдын эрин үе дууссан. Ард түмэн эр зориг гаргаж, Монголын ирээдүйн төлөө сонголтоо хийсэн. Энэ сонгуульд Монголын ард түмэн хүчирхэг Монголын төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай нь МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардлаа. Монголчууд хар пиарын эсрэг нэгдэж чадлаа. Ард түмэндээ баярлалаа гэдгээ илэрхийлье. Энэ бол Монголчуудын олон жил хүлээж, тэмүүлж байсан мөрөөдөл. Бид ялсан. Монголчууд бид өнөөдөр ууртай байна.
МАНАН төр барих эрхийг дахин дахин хулгайлсаар байна. Хэрвээ тэд шударгаар ялсан бол бид баяр хүргэх байсан. Шударга бус үйлдэлтэй эвлэрч болохгүй. Эвлэрвэл тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Бид зогсохгүй. Тэмцэх болно. Хагас сая Монголчуудын саналыг луйвардсан энэ явдалтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв. Түүнчлэн сонгуулийн дүн маргаантай байгаа хэсгийн хороодод дахин санал хураалт ёстой хэмээсэн байна. Мөн ирэх сарын 7-нд болох дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа. Гэхдээ энэ үеэр МАНАН-г биш цагаан сонголт хийж, цагаан хувьсгал эхлүүлэхийг уриаллаа.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ