Шадар сайдын ХАТУУ АНХААРУУЛГА!


 

У.Хүрэлсүх: Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ жилийн наадмаас эхэлж Монгол морь, Эрлийз морьдыг ялгаж уралдуул хэмээн хатуу үүрэг өгөв. Тэрээр “Төрийнхөө сүлдэд залсан Монгол адуугаар бид бахархах ёстой. Монгол мориныхоо удмын санг хамгаалж авч үлдэх нь төрийн бодлого. Хэрэв Монгол морьтой эрлийз морь хольж уралдуулах гэсэн үйлдэл гарвал шууд цагдаа, хуулийн байгууллагад өг. Хэрэв тийм санаатай хүн байвал хэзээ ч тэр санаа чинь бүтэхгүй шүү гэж нөхдүүдэд ойлгуул. Тийм явдал гарахгүй байхыг үгүйсгэхгүй дарамталдаг, ярьдаг элдэв аргаар үздэг гэж сонссон” гэв.
Манай улсад 120 мянга гаруй уяач байдаг. Эдгээрийн 100 мянган орчим нь хөдөө орон нутгийн жинхэнэ Монгол малчин уяачид байдаг. Харин үлдсэн 20 мянга орчим нь бүх л уралдаан, баяр наадмын түрүүг авах гэсэн дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг байна. 

Ийнхүү Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас эхэлж Монгол морьд дангаар уралдах болов.
 

PAPARATSI.MN