Нийслэлчүүд #ЗамЧөлөөл аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү аян үр дүнгээ өгч, зарим албан байгууллага явган хүний зам руу гарсан хашаа болон, өргөтгөлөө шинэчлээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр #ЗамЧөлөөл аянд нэгдэж, хотын даргыг ажлаа хийхийг сануулсан байна. Тэрбээр энэ талаар "#ЗамЧөлөөл аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 6,15,18, 25, 26-р хорооны нутаг дэвсгэрт 30 орчим зам чөлөөлөх шаардлагатай байршил иргэдээсээ авч зурагтай нь өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар энэ ажил дөнгөж 10 хүрэхгүй хувьтай л байна. Сундуйн Батболд оо, өрөөнөөсөө гарч ажлаа хиймээр байна. Ард түмэн та нараас ажил хийхийг л шаардаж байна. Үүрэгт ажлаа хийнэ үү" хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдээд байгаа юм. Мөн тэрбээр энэхүү шаардлагадаа зам чөлөөлөх хэрэгтэй байгаа байршлуудын зургийг тайлбарын хамт хавсаргажээ. Ямартай ч иргэд шаардаад байгаа ч хурд нь саармаг байгаа энэхүү аянд УИХ-ын гишүүдээс нэгдэж, хотын даргыг ажлаа хийхийг сануулаад байгаа билээ.
PAPARATSI.MN
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ