"Говь" ХК-ийн захирал Ц.Баатарсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлжээ.
Энэ үеэр Говь ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгойгийнхон маань цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсэгт гал түймэрт авталгүй хохиролд багатай өнгөрсөн. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархалаа илэрхийлж "Говь" ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна.Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай газрын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” хэмээсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархалаа илэрхийлээд “Монгол улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно. Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ