Сонгуулийн Ерөнхий хорооны гадна Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчидэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд Сонгуулийн Ерөнхий хороог хуулийн дагуу ажиллахыг шаардаж, дахин санал хураалтыг ажлын өдөр зохион байгуулах ёстойг хэллээ. Жагсаалаас өмнө МУГЖ Д.Сосорбарам, Их аварга Д.Дагвадорж нар СЕХ-нд албан шаардлагыг нь хүлээлгэж өгсөн. Уг шаардлагад “Эрх баригч нам төрийн эрх мэдэл, хуулийн байгууллагыг ашиглаж, Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагаанд халдсан хүч тэнцвэргүй сонгууль боллоо. Гэвч Монголын ард түмэн Ардчилсан намын нэр дэвшигчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, олноороо итгэл хүлээлгэн, Ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулга тэргүүлсэн хэдий ч СЕХ хоёр дахь санал хураалтыг явуулахаар шийдсэн.
СЕХ санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар шийдсэн нь ирц болон саналын үр дүнд сөргөөр нөлөөлөх зорилго агуулж байгаа учраас МоАХ үүнийг эсэргүүцэж байна. СЕХ хуулиа биелүүлэхгүй, сонгуулийг шударга явуулж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь С.Ганбаатарт өгсөн 20 мянга орчим санал алдагдсан. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нь МАН-ын нэр дэвшигчтэй найз нөхдийн холбоотой. Энэ талаархи бичлэг сошиалд цацагдсан. Тиймээс санал хураах өдрийг товлосон шийдвэрээ цуцалж, долдугаар сарын 6-нд болгохыг шаардаж байна. Энэхүү шаардлагын хариуг зургадугаар сарын 29-ний 11:00 цагт авах хүсэлтэй байна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэжээ.
Үүний дараа СЕХ хуралдаж дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар шийдвэрлэсэн байна.
Холбоотой видеог ЭНД ДАРЖ үзнэ үү
Medee.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана