Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр, дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж, аюулын харанга дэлдээд байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Нинбо хотод “SK5” хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас баржээ. Манай улсын тарвасны импортын 60 гаруй хувь урд хөршөөс орж ирдэг тул иргэддээ анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар ямар ч мэдээлэл өгч чадахгүй байгаа аж. Мөн Далянь хотод 3167 хүн уг халдвараар өвчилж, нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд учрыг нь тайлбарлаж чадахгүй байгаа юм байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдгаас 10-д нь дээрх явдал тохиолджээ. Өнөөдрийн байдлаар, Нинбо боомтын тарвасны экспортыг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Тарвасны хамгийн зохистой дундаж жин дөрвөн кг орчим байх ёстой, түүнээс том буюу 8-10 кг хэт том тарвас эрүүл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ