УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхээрээ хуулийг өмнөө сөхрүүлж чаддаг эсэхийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хууль зөрчсөн үйлдэл харуулах нь. Монголчууд өчигдөр тав дахь Ерөнхийлөгчөө сонгох саналаа өгцгөөв. Хэнд саналаа өгөх нь тухайн хүний эрх ч саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулахыг хуулиараа хориглодог. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 92.2.5-т Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийхийг хориглодог.
Хэрэв энэ заалтыг зөрчвөл тус хуулийн 92.16-т 92.2-т зааснаар иргэнийг 14 хоног баривчилна. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр өөрийн цахим хуудас дээрээ “Эвтэй монголын төлөө М.Энхболдод манай гэр бүл саналаа өглөө” хэмээн тэмдэглэлт хийсэн саналын хуудасныхаа зургийг оруулжээ. Хэдийгээр тэрбээр цахим хуудаснаасаа энэхүү мэдээллээ утсгасан ч хууль бус үйлдэлийг нь хуулийн дагуу шийдвэрлэхийг иргэд хууль хяналтынхнаас шаардсаар байна.
УИХ-ын гишүүн эрхзүйн мэдлэг, мэдээлэлтэй байх нь төрийн түшээгийн наад захын үүрэг. Тэгж гэмээнэ үйлчилж буй хуулиа сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавина. Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хуулиа ч мэдэхгүйгээр барахгүй хууль зөрчсөн үйлдэлээ олон нийтэд дэлгэж байгаа нь дэндүү ёсзүй гэдгийг цахим хэрэглэгчид шуугисаар байна.
Монгол Улсын хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Харин УИХ-ын гишүүнд хууль хэрхэн үйлчилдэгийг харах л үлдэж байна.

Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ