Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хороо шууд дамжуулан үзүүллээ. Санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 497213 сонгогчийн, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 396256 сонгогчийн, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391477 сонгогчийн саналыг тус тус авсан байна.
Урьдчилсан дүнгээр хамгийн олон саналыг Х.Баттулга авлаа. Гэсэн хэдий ч түүний авсан санал нийт сонгогчдын 50+1 хувийн хэмжээний санал биш юм. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн дагуу хоёр дахь шатны санал хураалт явагдах нөхцөл байдал үүсээд байна.
Манай сайтад хандсан эх сурвалжийн мэдээлж байгаагаар дахин санал хураалтыг ирэх сарын зургаан буюу 7 дугаар сарын 9-нд төлөвлөсөн байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын үеэр хоёр дахь шатны санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд 7 дугаар сарын 6-нд дахин сонгуулийг явуулах тухай ярилцсан байна. Тэгэхээр хоёр дахь шатны санал хураалт ирэх сард болох нь.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ