Энэтхэг улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Моди ирэх долоо хоногт АНУ-д айлчлал хийхээр бэлтгэж байгаа. Энэ айлчлалыг угтан Энэтхэг улсын Засгийн газар Харьяна муж дахь Марора тосгоныг Трампын нэрээр нэрлэжээ. Тосгон руу орох хаалганы дэргэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын инээж буй том зургийг байрлуулжээ. Зурган дээр “Трампын тосгонд тавтай морил” гэж бичсэн байна. Түүнчлэн улс төрчийн зурагтай ханын самбаруудыг тосгонд олноор байрлуулсан байна. Ард иргэдийн эрүүл ахуйг дээшлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Энэтхэгийн нэгэн төрийн бус байгууллага Доналд Трампын айлчлалыг угтан, нэгэн тосгоны нэрийг өөрчилж, Трампын нэрэмжит болгох санаачилга гаргажээ. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди ирэх даваа гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах юм.
PAPARATSI.MN
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ