Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтад байрлуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахад нэг хүнийг хоёр өөр хаягт давхардуулж байршуулсан байсан талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн юм. Хэрэв давхар санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн 130.1.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн... сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалттай юм. Тиймээс та бусдын ятгалгаар саналаа давхардуулж өгөхгүй байхыг СЕХ-ноос анхааруулж байна.
PAPARATSI.MN
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа