Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө. Тэрбээр “Ард иргэд маань сонгуульдаа идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгуулиа хуулийн дагуу зохион байгуулж, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Удахгүй улсын наадам болох гэж байна. Харваачид нь цэцтэй, бөхчүүд нь хүчтэй, морьд нь хурдан байх болтугай. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадамлая. Төр улсын маань ажил үйлс нь урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй