Монгол орон даяар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж буйтай холбогдуулан, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас /ОӨУБЕГ/ сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлаар сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү "359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл, Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр байна” гэж тодотголоо.
Тэрээр “Нийт сонгогчдын 56 хувийн нэр давхцаж байгаа.Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас давхар санал өгөх ямар ч боломж байхгүй. Өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна" гэлээ.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй