Н. Ялалт: 2017 оны 05-р сарын 03-ны өдөр "VTV телевиз"-ээс "Нийгмийн сайн сайхны төлөө" уриалсан богино хэмжээний кинонд тоглож өгөөч гэсний дагуу оролцсон. Гэтэл тэдгээр "бүтээлүүд" нь нийгмийн сайн сайхны төлөө бус Ерөнхийлөгчийн сонгуульд сурталчилгаанд ашиглагдаж байна. Миний хувьд аль нэг нам эвсэлтэй гэрээлж, сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй, оролцох бодолгүй хүн гэдгээ мэдэгдээд АЖ Г.Мягмарнаран, АЖ П.Цэрэндагва, МУГЖ У.Батбаатар, СТА Д.Бямбацогт, СТА О.Долгор, СТА Б.Анхбаяр нарын уран бүтээлчдийг мөн хуурч сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна.
Тиймээс Н.Ялалт миний бие "VTV телевиз"-ийг шүүхэд өгөх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Улс төр биш уран бүтээл хийх гэж зорьж яваа биднийг ингэж хууран мэхэлж өөрсдийн бохир ажилд татан оролцуулж байгаад хувийнхаа зүгээс маш их харамсаж байна гэж өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа мэдээллээ.

Мөн зохиолч, найруулагч: Л. Таванбаяр: 5 сарын 8-нд "VTV телевиз"-ээс нийгмийн сайн сайхны төлөө, ялалтын баярт зориулан уриалсан шторкны зохиол дээр ажиллаж өгөөч гэснийх нь дагуу зохиол бичсэн. Цэвэр Эх оронч үзэл, өнгөрсөн түүхээ бид хэзээ ч мартах учиргүй гэсэн утга санаатай уг зохиолын нэр нь "ҮЛ БӨХНӨ. Тэрээр би сонгуульд сурталчилгаанд нэр дэвшигч болон түүний намыг огт буруутгасангүй харин VТV мэргэжлийн ёс зүйгүй, мөнгөнд улайрсан телевизийн арга ядсан бусармаг үйлдэл гаргалаа хэмээлээ.

Эх сурвалж: JIRGEE.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа