“Боловсрол” суваг телевизээс “Яг түүн шиг” шоуны гал тоглолтыг энэ сарын 9-ний өдөр зохион байгуулахаар товоо зарлаад байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан ч тоглолтоо энэ сарын 25 буюу маргааш оройны 20:00 цагаас Горхи-Тэрэлжийн цогцолбор газрын жуулчны баазад зохион байгуулахаар зар тараасан юм. Гала тоглолт сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр эхэлж, улмаар 26-ны өдрийн шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжлэхээр товлогдоод байгаа аж. Задгай талбайд зохион байгуулагдах уг тоглолтын үеэр залууст согтууруулах ундаагаар үйлчлэх асуудал хориглоогүй байна. Мөн “Боловсрол”, “Eagle” телевизийн толгой “Монгол Масс Медиа” группийн удирдлагууд МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж буй юм. Тиймээс ч АН-ын зүгээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг санаатайгаар Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд зохион байгуулан, сонгуулийн насны залуусын санал өгөх явцыг саармагжуулахаар төлөвлөж байна гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Тус шоу тоглолтын зохион байгуулалтыг Нийслэлийн удирдлагууд анхааралдаа авч, хойшлуулж өгөхийг шаардаж өчигдөр мэдэгдэл хийсэн.
Тэгвэл Нийслэлийн засаг дарга С.Батболд АН-д өчигдөр илгээсэн албан бичигтээ: “ "Яг түүн шиг" шоуны гала тоглолт нь Нийслэлийн засаг дарга болоод Налайх дүүргийн засаг даргаас зөвшөөрөл аваагүй. Иймд 2017 оны 6-р сарын 19 ний өдрийн А/452 захирамж гаргаж сонгуулийн энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан. Иймд хууль, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Боловсрол суваг” телевизэд анхааруулж, уг арга хэмжээг зохион байгуулах хугацаагаа хойшлуулах. Эсвэл цуцлах шаардлагыг хүргүүлээд байна” гэжээ. Хэрвээ уг шоу зохион байгуулагдвал сонгуулийн хэд хэдэн хуулийг зөрчиж бөгөөд шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэхгүй бол тодорхой хариуцлага хүлээлгэх гэнэ. Үүнээс үзвэл сонгуулийн өмнөх өдөр буюу маргааш 22 цагт эхлээд сонгуулийн өдрийн 03 цагт өндөрлөх зар тараад байсан Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны гала тоглолт цуцлагдаж буй бололтой.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа