Дуучин Амина гэвэл жижигхэн эвлэгхэн хоолойтой жавхаалаг бүсгүй нүдэнд тань бууч биз. Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан тэрбээр урлагийн хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцоод алтан медаль авч чадалгүй хоцорсон нь бий. Гэвч энэ ялагдлаараа өөрийгөө хурцалж “Би тэртээ тэргүй шүүгчдэд зориулагдсан дуучин биш. Алтан медальтай дуучдаас нь илүү амжилттай явна” гэж хэвлэлийнхэнд бардамнаж нэг хэсэг баахан шуугиан дэгдээж явлаа. Бие даасан цөөнгүй хэдэн уран бүтээл гаргасан ч, төдийлөн амжилт олоогүй болохоор тэр үү. Намын харьяалалд багтан “хурган дарга” болсон дуучин бүсгүй маань бэлтэй эрхмүүдийн хүчинд нэлээд хэдэн дуугаа клиптэй болгосон гэлцдэг нь оргүй зүйл биш. Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллах болсноосоо хойш олны нүдэнд элдэв байдлаар өртөхөө больсон Т.Амина саяхнаас нэгэн баян Өвөрмонгол залуутай хамтдаа амьдрах болсон талаар чих дэлсээд авлаа. Баян нөхрийн ачаар тоглолтоо хийж, шинэхэн 2016 оны Ланд 200 хөлөглөн явж үеийн залуусаасаа илүүрхэх болсон тэрээр зайсанд томоохон байшинд эзэн сууж хатагтай шиг амьдарч байгаа гэнэ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа