Америкийн поп дуучин Кэти Перри нэгэн дээд амжилт тогтоолоо. Тэрээр жиргээний ертөнцөд хамгийн анхны 100 сая дагагчтай хүн болов. Энэ тэмдэглэлт үйл явдалтай холбогдуулан Twitter-ийн захиргаа дуучин бүсгүйн хуудсанд баярын мэндчилгээ байршуулжээ. Харин түүний араас Канад гаралтай залуу дуучин Жастин Бибер 98 сая дагагчтайгаар жагсаж байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 91 сая дагагчтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Одоогоос 6 жилийн өмнө Twitter-ийн хамгийн алдартай жиргээч Лэди Гага байв. Тэрээр 9 сая дагагчтай байжээ. Харин 2011 онд Бибер 8 сая дагагчтай, мөн л удаалж байсан юм. Кэти Перри анхны жиргээгээ 2009 оны 2-р сард бичсэн бол өнгөрсөн хугацаанд нийт 8,000 гаруй жиргээ бичжээ.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ