Гэр бүлийн хүн нь твиттер, фэйсбүүк гэх мэт цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө эхнэрийг нь ажлаас чөлөөлсөн хачирхалтай шийдвэр гарчээ. Тодруулбал, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй гэгч нь сая дурдагдсан үндэслэлээр тушаал гарган Төвд судлалын салбарын ЭША Б.Няммягмарыг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөх үндэслэлд, “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж тус хүрээлэнгийн явуулж буй бодлого чиглэлийг эсэргүүцэж, хүрээлэнгийн удирдах албан тушаалтны өмнөөс бусдад мэдээлэл тараасан болох нь баримтаар нотлогдож байгаа нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул Төвд судлалын салбарын ЭША Б.Няммягмартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6-р сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай” хэмээжээ. Харин ажлаасаа халагдсан Б.Няммягмарын нөхөр судлаач Г.Ням-Очир цахим хуудаснаа, “ШУА-аас халагдсан манай эхнэрийн тушаал. Нөхөр нь сошиалд элдэв зүйл бичсэн учир. Энэ бол ХКН-ын даалгавар л даа. Тийм ээ? Би ном хэвлүүлдэг. Жиргэдэг. Энэ тэгээд гэр бүлийнхнийг нь яллах ял уу? Рэгдэл ерөнхийлөгч өө” хэмээн бичжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа