Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан билээ. Тодруулбал, "Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан. Үүнд:
-65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
-70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
-80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
-90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм. Энэ жилийн эхний "Насны хишиг"-ийг өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өгсөн юм. Цагаан сараар олгосон "Насны хишиг"-ийг нийт 114,434 ахмад настан авсан бөгөөд үүнд 9,5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэгвэл Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан өчигдрөөс эхлэн хоёр дахь удаагийн “Насны хишиг”-ийг олгож эхэлжээ. Улсын хэмжээнд 65-69 насны 44696 ахмад, 70-79 насны 52413 ахмад, 80-89 насны 17559 ахмад, 90-ээс дээш насны 2366 ахмад нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
Мөн “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана