Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өчигдөр эхэлж байна. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Э.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газар авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Тус яамнаас 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээнд холбогдсон Замын-Үүд Алтанбулаг чиглэлийн замын нэг хэсэг болсон Улаанбаатар- Дархан чиглэлийн 204,6 км замыг цемент бетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлон хэлээд их ажлын анхны шороог хөндсөн юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна. Энэ чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж. Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 төмөр бетон гүүр, 2 туннель, түр зогсоолын талбай, гадаргуугийн ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Мөн хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана