Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс ирэх сарын 07-нд худалдаанд гаргахаар болсон байгаа. Харин тасалбарын үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байх талаар, мөн хэрхэн борлуулах талаар тодорхойгүй байсан бол өчигдөр тодорхой болжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, наадам зохион байгуулах хорооны гишүүн Э.Ганхүү “Наадмын тасалбар 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байна” гэж ярьжээ. Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй