Энэ зуны хамгийн анхны фейшн шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand энэ сарын 23-ны баасан гаригт 20:00-04:00 цаг хүртэл Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор нээх гэж байна. SUMMER FASHION SHOW 2017 дээр O Couture Brand- н Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдах болно. Fashion show нь үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-г үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч СТА Д.Отгонжаргал болон O Couture Brand-н шилдэг залуу дизайнеруудын загварын цуглуулгуудаас бүрдэнэ. 2дахь хэсэгт Дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго, Бэхи хамтлаг, Мс Амгаа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. 3 дахь хэсэгт DJ Дашка болон МNG Эвентийн шилдэг DJ нар сэтүүдээ үүрийн 04:00 цаг хүртэл залуустайгаа хөгжилдөх болно.
SUMMER FASHION SHOW-ны Хамтран зохион байгууллагчаар GMMG, MNG Event, Монголын Загвар Уралгын холбоо
Ерөнхий спонсор Eden Brand, спонсор Moёt & Chandon
Дэмжигч байгууллагаар Монгол Модел Агентлаг, Хос шагай, Grace Make Up, D-Lights, Le Specs нар оролцож байна. Энэ зуны хамгийн анхны фейшн шоунд та бүхнийг хүрэлцэн ирж энэ зуны наадмын гоёлоо сонгохыг урьж байна.
O Couture Mongolian Fashion Brand
Summer Fashion Show 2017
Park Castle & Black Pearl Ship
6 сарын 23-нд 20:00 цагт
Утас: 99150214
Ширээ захиалга: 99707387
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ