Эрдэнэтийнхэнд М.Энхболдыг дэмжих шалтгаан бий


Эрдэнэт  эх орны дөрвөн зүг найман зовхисоос  их бүтээн байгуулалтын дуудлагаар цугларсан түмэн олны эх болсон хот. Өнөөдөрийн энэ хотод оршин суугчдын аав ээж, ахмад буурлууд нь  “Эрдэнэтийн – Овоо  өнгөтэй байнаа, Энэ зууны царай байнаа"  хэмээн дуулан  Монгол оронд урд хожид байгаагүй их бүтээн байгуулалт эхлүүлж  байсан цаг  40 гаруй жилийн тэртээ. Сэтгэлийн дуудлагаараа цугларч хот бүтээн байгуулсан тэд хотдоо л хайртай. Тиймээс эрдэнэтчүүд  Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ дуу нэгтэйгээр илэрхийлж байна. Ийнхүү Миеэгомбын Энхболдыг дэмжих болсон шалтгаан нь учиртай . АН засаг барьж байх үедээ бараг нэг шөнийн дотор хайртай үйлдвэрийг нь хувийн болгочихсон нь эрдэнэтчүүдэд хар дарсан зүүд шиг л туссан. Харин  энэ засгийн нүүрэн дээр  Миеэгомбын Энхболдын даргалсан УИХ-ын шийдвэрээр  АН-ын хуйвалдааны золиос болоод байсан  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд нь ,ард олонд нь эргүүлэн авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр л илүү ч үгүй, дутуу ч үгүй МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшэгч Миеэгомбын Энхболдыг дэмжих хөдөлшгүй шийдвэр гаргахад эрдэнэтчүүдэд хангалттай хэмээн уулзалтанд оролцогсод илэрхийлж  байлаа.


Миеэгомбын Энхболд  эрдэнэтчүүдэд хандан хэлсэн үгэндээ,    АН, МАХН-аас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой элдэв хар пи-ар  зөндөөн хийж байгаа. Харин тэд  ямар ч мэдээлэл цацсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах шийдвэр хүчинтэй байна гэдэгт итгэлтэй байж болно” хэмээн цохон хэлсэн нь үйлдвэрээ алдахгүй нь гэдэг баталгаа боллоо. 




Эрдэнэтчүүдийн сэтгэлийг эмзэглүүлж, бахархалыг нь  түгжиж байдаг нэг асуудал нь  нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд Эрдэнэт хотыг Орхон аймаг болгосон явдал. Хот байгуулагчид  хотоо аймаг гэж дуудуулах тун дургүй.Тиймээс ч хотынхоо статусыг эргүүлэн авах гэж цаг ямагт хөөцөлдөж ,мөрөөдөж явдаг улс.   Тэгвэл Миеэгомбын Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд хотын статусыг оруулж батлах ёстой гэсэн байр сууринаас хандаж, Эрдэнэтийг хот болгох санал дэвшүүлээд буй. Тэрбээр “Би Ерөнхийгчийн сонгуульд ялсан, эс ялсан ч Эрдэнэтийг хот болгох болно” гэхэд  эрдэнэтчүүд уухайлан хүлээн авлаа.Ийнхүү эрдэнэтчүүдтэй хийсэн дотно болоод амин  уулзалт  Ерөнхийлөгч болоод манай Эрдэнэт хотод морилон ирээрэй гэсэн халуун сэтгэлийн урилгаар өндөрлөлөө.
Х.Буянхишиг: Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг байх ёстой



-Иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Ардын нам Монгол Улсыг 100 орчим жил удирдсан улс төрийн ууган хүчин. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нь тулгын гурван чулуу шиг байж гэмээнэ Монгол Улсын хөгжлийг түүчээлэн авч явна. Тиймээс эрдэнэтчүүд төдийгүй Монголын ард түмэн гүнээ ойлгож, мэргэн оюундаа тунгааж Миеэгомбын Энхболдын төлөө саналаа өгөх нь ард түмний түүхэн сонголт, алтан боломж гэж ойлгож байна. Нөгөө талаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ тогтоол гаргасан нь сайн зүйл болсон. Миеэгомбын Энхболдыг сонговол манай улсын баялгийг Монголын ард түмэн хүртэнэ гэдгийг эрдэнэтчүүд төдийгүй түмэн олон ойлгож байгаа байх. Миеэгомбын Энхболдод саналаа өгөхийг уриалья. 
Д.Дархижав: Ард түмний өмчийг төрийн мэдэлд авсанд баяртай байна



-Би 1961 оноос хойш Монгол Ардын Намыг дэмжиж ирсэн. Ач, зээ, үр хүүхдүүд бүгдээрээ энэ намыг дэмждэг. Тиймээс энэ намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. “Эрдэнэт” үйлдвэр бол монголчуудын “Саалийн үнээ” юм. Монголын ард түмний өмчийг төрийн мэдэлд авсанд баяртай байна. 
Д.Оюунаа: Ерөнхийлөгчөөр сонговол өөрийнх нь гаргасан шийдвэр тогтоол хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна




-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйврын аргаар хувьчилж авсан явдал эрдэнэтчүүд бид уур бухимдалтайгаар хүлээн авч тэмцсэн. Эрдэнэт төдийгүй Монголын ард түмний эрх ашгийг хөндсөн үйлдлийн ард Ардчилсан нам, Ардчилсан намын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  байгаад харамсалтай байна. Харин УИХ-ын тогтоол гарч “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авахаар болсонд эрдэнэтчүүд бид баяртай байна. Хэрэв бид Миеэгомбын Энхболдыг дэмжиж  Ерөнхийлөгчөөр сонговол өөрийнх нь гаргасан шийдвэр тогтоол хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэтийн ард түмэн Миеэгомбын Энхболдыг тууштай дэмжиж байна. 
Г.Эрдэнэсувд: “Эрдэнэт” -ийг Монголын ард түмний өмч байлгаж чадна



-Уг нь 49 хувь нь Монголын ард түмний өмч байх ёстой. Харин энэ 49 хувийг төрийн өмчид байлгах УИХ, Засгийн газрын шийдвэр гарчихаад байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гар хөл болох шүүх, хяналтын байгууллага зөвшөөрөхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Харин Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болсноор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Монголын ард түмний өмч байлгаж чадна гэдэгт бүрэн итгэж байгаа учир түүнийг би дэмжиж байгаа юм.