Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог топ дизайнерын нэг Д.Отгонжаргалыг мэдэхгүй хүн үгүй. 2015 онд Азийн шилдэг дизайнеруудын оролцдог “Asian Fashion Festival”-д оролцон Гранпри шагналын эзэн болсон түүний авьяас чадвар дуусашгүй. Мөн тэрээр 2013 онд “Нью Йоркийн загварын долоо хоног”-т өөрийн коллекцоо толилуулж байсан нэгэн. Д.Отгонжаргал 2014 онд өөрийн бие даасан “O Couture” загварын товчоогоо үүсгэн байгуулж тэр жилдээ дэлгэсэн гоёлын даашинзын коллекцоороо ийнхүү Азид тэргүүлсэн юм. Хийж бүтээх эрч хүчтэй авьяаслаг дизайнер бүсгүй олон улсад өөрийнхөө загваруудыг толилуулж байсан нь түүний чадварыг илтгэж байна. Өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээлээрээ харуулдаг Д.Отгонжаргал дизайнер дээдсийн хүрээнийхний хувцсыг урладаг ч хэтэрхий даруухан нэгэн билээ. Шилдэг дизайнер маань энэ удаа O Couture брэндийн шинэхэн коллекцоо толилуулж байна. Түүний O Couture брэнд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хотын зах зээлд шинээр нэвтэрч байгаа бөгөөд 7.1нд дэлгүүрээ нээж байгаа гэнэ. Иймд Наадмын болон Зуны цоо шинэ загваруудын цуглуулгаа хамгийн түрүүн Монголчууддаа танилцуулахаар шийдсэн бөгөөд O Couture брэндийн залуу дизайнеруудын бүтээлүүдийг нэгтгэн та бүхэндээ дэлгэх гэж байна. Тус загваруудыг хаана ч өмсөх боломжтой энгийн хэрнээ чамин эрхэмсэг байдлыг илтгэх гэнэ. Загварын шоу Park Castle-д 2017.06.23-ны өдөр 20:00цагт эхэлнэ. Шоунд урлаг соёлын одод болон мэргэжлийн чадварлаг DJ нар оролцож байгаагаараа бусад загварын шоунуудаас давуу талтай юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа