МҮОНТ телевизийн алтан босгыг давснаар телевизийн салбарт нэр нүүрээ цуурайтуулж олонд танигдсан нэвтрүүлэгч С.Чимгээ өдгөө МОНГОЛ HD тв-д ажиллах болсон. "Авьяаслаг Монголчууд" шоунд хоёр жил дарааллан шүүгчээр ажилласан түүнийг Монголын ард түмэн андахгүй. Айлын ууган охин С.Чимгээ аравдугаар ангиа төгсчихөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу ОХУ-д очиж суралцан үргэлжлүүлэн СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Батхуяг буюу Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх. Тухайн үед сургуулиа төгсчихөөд жүжигчин мэргэжлээрээ яваагүй, харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр орон 20 шахам жил МҮОНРТ-ийн нүүр царай болж явсан Чимгээг нэвтрүүлэгч, хөтлөгч хэмээх мэргэжлийн стандарт, өндөр босго, цензур тогтоож өгсөн чадварлаг нэвтрүүлэгч хэмээн салбарынхан нь үнэлдэг. Унаган орос хэл, цэвэр англи хэлтэй, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүсийг өөртөө цогцлоож чадсан С.Чимгээ "Уучлаарай, аливаа юм заавал хөдөлмөр, хөлс хүч, ямарваа нэгэн золиос шаардаж байж үр дүн гарна шүү дээ" хэмээн хэлж байсан удаатай. Тиймдээ ч хэл яриа хазгай, сонсголгүй дуу хоолойтой, зохицоогүй хувцаслалт, өнгө зүс дорой нэвтрүүлэгчдийг хараад эмзэглэж явдаг гэнэ лээ.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй