Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай гурав дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын эмч дөрөв, сувилагч есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18- 25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм. Тухайн өдрүүдэд тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна. Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, гурван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал эмчилгээг хийх юм. Мөн тус багийн ажлын төлөвлөгөөнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”-ын чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулна
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана