Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонт МУГЖ Г.Ариунбаатар Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн яваа чадварлаг нэгэн. Ердөө 23-хан насандаа МУГЖ цолонд хүрсэн энэ залуугийн талаар ярихын тулд амжилтыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр Муслим Магомаевын Олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны Гранпри, И.П.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гранпри шагнал хүртсэн. Төр засаг дуучны хөдөлмөрийг 80 сая төгрөгөөр урамшуулж байв.
Гавьяатын одон тэмдэг цаашилбал Чингисийн одонгоо ч зүүж өгсөн. Хамгийн сүүлд гэхэд л Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан билээ. Аавын хүү арван хуруу тэгш биш гэдэг шиг түүнд өөлөх нэг л зүйл бий. Тэр бол хувийн амьдралын тогтворгүй байдал. Мордохын хазгай гэгч түүнд тохиосон юм шиг санагдах. Хорин тав хүрэх насандаа хоёр амьдралын нүүр үзэж, нэг нэг хүүхдийн аав болчихсон байсан тэрээр сүүлийн гэргийтэйгээ дуучин Д.Отгонжаргалаас болж салж сарних дээрээ тулаад эргэж нийлсэн билээ. Гэсэн ч тэрээр гуравдахь амьдралаа жүжигчин Баярмаатай эхлүүлж одоо бол хосууд хамтдаа байгаа гэнэ лээ. Хоёр хүүхдээ өнчрүүлэн байж хүний гурван хүүхдийг эцгийн хайраар хайрлах гэнэ. Жүжигчин бүсгүйн хувьд ч мөн адил нөхрөөсөө салан байж Ариунбаатартай нийлсэн. Тэдний хайр сэтгэл хэр урт удаан, бат бөх байхыг хараад сууж байгаа хүн олон биз ээ.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ