ЖИ ТАЙМ корпорацын захирал Ж.Марат батлан даалтаар гарчээ


Казахстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацын Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг хилээр гарах гэж байхад нь саатуулсан билээ. Түүнийг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм. Тэрээр хоригдож байх хугацаандаа биеийн байдал нь эрс муудсан бөгөөд өнгөрөгч сарын 7-ны өдөр яаралтай тусламжаар Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн билээ. Түүнд зүрхний үйл ажиллагаа дэмжих эрчимт эмчилгээ хийгээд хорих ангийн эмнэлэг рүү буцаасан. Тэгвэл Ж.Марат нь батлан даалтаар гарсан байна. Тэрээр энэ хэргээсээ мултрахын тулд найман өмгөөлөгч авч ажиллуулсан байна.

 

PAPARATSI.MN