УБТЗ-ын ҮЭХ-ноос өнөөдөр ажил хаялт зарлахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр тэд Улаанбаатар төмөр замын удирдах газрын үүдэнд ажил хаялт зарлах бол, маргааш Зам тээвэр хөгжлийн яамны үүдэнд жагсах аж.
Үйлдвэрчний эвлэл жагсаал хийх болсон шалтгаан нь улс төрийн томилгоотой холбоотой аж. Улаанбаатар төмөр замд нийтдээ 15000 орчим хүн ажилладаг бөгөөд бүгдээр ажил хаях шийдвэрт хүрсэн аж.
Тэгвэл эдгээр ажилчид Үйлдвэрчний эвлэлээр төлүүлэн УИХ-ын дарга М.Энхболдод мөн албан тоот хүргүүлсэн байна. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газраас хойш төмөр замд мэргэжлийн боловсон хүчин томилогдохоо болж, дандаа улс төрийн зорилготой томилгоо хийгдэж байгаа бөгөөд энэ асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна.
Түүнчлэн, УБТЗ-ын дарга нь ажилтнуудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалахдаа цагдаа хүчний байгууллага шиг тагнаж чагнадаг асуудал байгааг ч эсэргүүцэн тэд ажил хаялт зарласан байна.


Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ