Үндэсний томоохон үйлдвэр болох “Говь” компанийн үйлдвэрт энэ сарын 14-нд их хэмжээний гал гарч, аврагчид 19 цаг ажилласны эцэст бүрэн унтраасан билээ. Энэхүү галын шалтгаан нөхцөлийг НОБГ болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тус компанийн агааржуулалтын хоолойд хуримтлагдсан ахуйн хийнээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тус барилгын дээвэрт засвар хийж байсан ажилчид дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, лав хайлуулахдаа ахуйн хий ашигласан гэх. Агааржуулалтын хоолойд хий хуримтлагдсанаар гал гарсан бололтой. Тиймээс компаний дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс мэдүүлэг авч, Прокурорын байгууллагаас хэргийн материалтай танилцсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэхээр болжээ.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ