Үүлэнд зориудаар нөлөөлсний дараа өчигдөр нийслэл болон Дархан, Сэлэнгэ Төв аймгийн нутгаар бороо орж, түймэр унтарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэлсэн байна. Нийслэлд орсон бороо өдөр 12 цагт намжих төлөвтэй байсан ч үүлэнд зориудаар нөлөөлсөн тул хэзээ зогсох нь одоогоор тодорхойгүй байна. Бороо орсны дараа Төв аймагт Асралт хайрхан, Мөнгөн морьтод гарсан хоёр түймэр унтарсан тул Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүнээ татсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө орчимд гарсан түймэр цурманд орсон байсан бөгөөд таван цагийн турш бороо орсон тул түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэр болсон гэнэ. Нийслэлд одоогоор ямар нэг үерийн дуудлага ирээгүй байгаа ба суваг шуудууны усны түвшин нэмэгдэх тохиолдол байгаа тул Онцгой байдлын газраас бэлэн байдалд байгаа талаар мэдэгдлээ.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ