Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Гэр хорооллын амьдралыг уран бүтээлээрээ илэрхийлж нэг хэсэг “Татар”-ын Заяа болон Цэцээ нартай дуугаараа байлдсан тэрээр багаасаа “жи” хорооллын гудамжинд сагс тоглож өссөн гэдэг. Амьдралын төлөө тууштай тэмцэж чаддаг тэрээр амжилттай яваа залуусын тоонд зүй ёсоор ордог. Тэгвэл реппер GEE өөрийн гэсэн BIG GEENS брэндээ худалдаанд гарахад бэлэн болоод байгаа гэнэ. Түүний фэнүүд үүнийг нь тэсэн ядан хүлээж байгаа гэнэ лээ. Дамшрамд дуулгахад реппер залуу хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гээд баяртай явна.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ