Өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болжээ. Дээрх төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нийслэлд үйлдэгддэг байсан бол одоо хөдөө орон нутагт гарах болсон байна. Тодруулж хэлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10-11-нд шилжих шөнө 16 настай О гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олдсон байна. Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, хордлогод орсны улмаас нас барсан байж болзошгүй гэж дүгнэжээ. Үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад, Түнхэл тосгоны 14-16 насны "З”, "Х”, "Э”, "О” нар нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авч улмаар талийгаач "О” нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна. Өсвөр насны хүүхдүүд мансуурах болсонд эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүйтэй холбоотой юм байна
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа