20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална.
2017 оны 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа