Энэ сарын 12 ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Н гэгч бүсгүй “Нэр бүхий УИХ-ын гишүүн /бид тухайн гишүүний нэрийг нууцлав/-д хүчиндүүллээ” хэмээн Баянзүрх дүүргийн 1-р хэлтэст гомдол гаргасан байна. Н бүсгүйн гомдлыг тус хэлтэсийн н.Түвшинжаргал гэх байцаагч шалгаж байсан ч удалгүй хошууч н.Батдэлгэр гэх байцаагч шалгаж эхэлсэн байна.
Мөн холбогдох нотлох баримтуулыг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлдэнд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Бид энэ асуудлаар нэр бүхий гишүүнтэй холбогдож тодруулахыг хичээж, хэд хэдэн удаа залгаж, мессэж явуулсан боловч хариу өгсөнгүй. Түүний ойрын эх сурвалж хэлэхдээ Н гэх эмэгтэй хувийн шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм шиг байна лээ гэх хариулт өгсөн юм.
Эрүүгийн хуулийн 126.1-д “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байна.
УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг Ёс зүйн дүрэмд тусгажээ. Гэвч үе үеийн парламентад хууль баталдаг мөртлөө хуулиа сахиж мөрддөггүй, хариуцлага хүлээж чаддаггүй, ёс зүйн чадамжгүй, гишүүний бүрэн эрх дор нуугдсан гишүүд байсаар байгааг харж болно.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа