МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар өчигдөр /06.18/ ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Чин Ван Ханддоржийн өргөөнд болсон нээлтийн ёслолд нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож гэрээнд гарын үсэн зурсныг Монголын нотариатчдын төлөөлөл гэрчилж баталгаажуулав. Гэрээ байгуулсан иргэдийн төлөөлөлд урлаг соёлын олон алдартнууд байсан. Түүний нэг нь ард түмэндээ Завханы хэмээн алдаршсан С.Батсүх байлаа. Тэрээр “Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж буй С.Ганбаатарыгаа дэмжиж байна. Манай урлагийнхан ч энэ хүнийг дэмжих хэрэгтэй. Бид эх орныхоо ирээдүйн төлөө зөв сонголтыг хийх цаг нь иржээ” гэж байлаа. Түүнтэй хамт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Чимгээ, БГД-ийн иргэн Хөдөлмөрийн баатар Б.Эрдэнэчимэг, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ зэрэг улс орондоо хийж бүтээсэн зүйлтэй алдартнууд ирж нэр дэвшигчтэй хариуцлагын гэрээ байгууллаа.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа