Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй гурван монгол охиныг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тус сэтгэцийн өвчтэй эмэгтэй сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тус хэрэг намжаагүй байхад БНХАУ-ын иргэд дахин хүүхэд хулгайлахыг оролдсон гэх мэдээлэл гарч эхэллээ.
Тодруулбал, Энэ сарын 12-ны өдөр “Драгон” төвөөс хот хоорондын шугамын автобусаар Орхон аймаг руу явах гэж байсан нэгэн иргэний гурван настай эрэгтэй хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Хүүхэдтэй хамт явж байсан хүн тасалбар бичүүлэхийн хооронд 3 настай хүүхдийг нь үл таних этгээдүүд тэврэн гарч явсан аж. Ингээд хүүхдийг авч явсан хүн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мэдээлэл өгснөөр цагдаагийнхан яаралтай ажиллаж ойролцоох орон сууцнаас хүүг олж, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.Сэжигтэн этгээдүүд эхнэр нөхөр бөгөөд Хятадын иргэн юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: JIRGEE.MN

Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ