Өнгөрсөн баасан гаригт Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. Учир нь МАН-ын удирдлагууд албан тушаалын наймааны тухай хуйвалдааны бичлэгийг олон нийтэд ил болгосон гэрч, иргэн Г.Доржзодовтой холбогдуулан 2017 оны зургадугаар сарын 15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хэн нэгэн жүдогийн тамирчин очоод Доржзодовыг цохиод унагачихлаа гэж бодвол энийг М.Энхболд хүн явуулж цохисон гэх сэтгэлзүйг бэлдчихсэн байгаа тул Ардын нам анхаарал тавьсан” гэж олон нийтэд мэдэгдсэн.
Үүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрийн зорилгоор жүдо бөхийн тамирчдыг хүн зоддог, танхай, балмад үйл ажиллагаа явуулдаг хэмээн гүтгэн доромжиллоо хэмээн шүүмжилж, Жүдо бөхийн холбоо болон жүдогийн тамирчдаас уучлал гуйж, залруулга хийхийг МАН-ын удирдлагуудаас шаардсан.
Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан “Жүдогийн тамирчид та бүхнээсээ хүлцэл өчье, миний мэдэгдлийн хэлбэр биш агуулганд анхаарал хандуулахыг хүсье! Спорт, улс төр нь салангид, эвтэй сайхан нийгмийн төлөө хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн мэдэгдлээ. Гэвч энэхүү хүлцэл өчиж буй хэлбэрийг олон нийт хангалтгүй хэмээн үзэж, мэдэгдэл хийж буй үеийнх шигээ олон мэдээллийн сувгаар энэ хүлцэл, залруулгаа явуулахыг шаардсан байна.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй