Хэнтий аймгийн Чингис хотод нэгэн айлын гэрийн эздийг айлган сүрдүүлж, удам дамжсан хосгүй үнэт бурхныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж сүрдүүлэн удам дамжуулан шүтэж ирсэн Бурхныг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурхныг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ. ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, тус аймгийн цагдаагийн газрынхантай хамтран тэднийг эрэн сурвалжилж уржигдар Улаанбаатар хотоос баривчилсан байна. “Ганеш” хэмээн нэрлэдэг энэ бурхныг эд баялаг, аз жаргал, амжилт авчирдаг хэмээн бэлэгшээдэг бөгөөд XV-XVI зууны үед урласан байна. Уг бурхны их биеийг гуулиар хийж, алтаар бүрсэн бол суурь болон оройг нь мөнгөөр чимэглэсэн гэнэ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй