Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзахад яарах юм алга гэдгээ хэллээ. Тэрбээр Америкийн найруулагч Оливер Стоуны хийсэн баримтат кинонд ийнхүү ярьжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцсан энэхүү баримтат киног АНУ-ын “Showtime” суваг дөрвөн өдөр гаргасан билээ. Дөрвөн хэсэгтэй энэ кино ОХУ-д энэ сарын 19-нөөс гарна. “Бид хэзээ нэгэн цагт уулзна. Гэхдээ үүнд яарахгүй байна” гэж Путин хэлжээ. Трамп эхлээд хамтрагч нартайгаа учраа олох хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Пентагон, Төрийн департамент зэрэг Америкийн байгууллагууд болон ардчилагч, бүгд найрамдахчуудтай харилцаагаа босгох хэрэгтэйг Путин хэлжээ. Тийнхүү Трампын засаг захиргаа ажилдаа болон хамтын ажиллагаанд бэлэн болсон үед ОХУ хариу өгөх гэнэ. Путин түүнчлэн “Трамп бид хоёр Орос, АНУ-ын харилцаанд шинэ хуудас нээх ёстой” гэжээ. Хоёр улсын харилцааг сайжруулах найдлага бий гэж тэрбээр ярьж байна.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ