Лондон хотын Grenfell Tower барилгад гал гарсны улмаас амиа алдагсдын тоо 70 болжээ. Нэг хоногийн өмнө 30 орчим хүн нас барсан мэдээллийг Скотланд Ярд өгч байсан юм. 24 давхар орон сууцны барилгад 600 орчим хүн амьдардаг байжээ. Лондон хотын цагдаагийн газраас 30 хүн нас барж, дахин хэдэн арван хүн сураггүй болсонд тооцогдож байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл Sky News телевиз 70 орчим хүн нас барсан мэдээллийг өглөө. Гэхдээ энэ тоог цагдаагийн байгууллагаас хараахан батлаагүй байна. Мөн амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэсэн албан бус мэдээ байна. Гал барилгын доод давхарт дэгдэж, хоромхон хугацаанд барилгад бүхэлдээ тархсан юм. Галын хэргийн дагуу нээлттэй ил тод мөрдлөг шалгалт явуулахыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нэг хоногийн өмнө хууль хяналтын байгууллагад үүрэг болгоод байна. Их Британийн Засгийн газар Grenfell Tower барилгын оршин суугчдад 6 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Мөн гурван долоо хоногийн хугацаанд шинэ орон сууцанд шилжүүлэн байршуулах юм байна.
PAPARATSI.MN
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа